Skip to Content

Зарлал

Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье !

Түүхэн Замнал

Он цагийн товчоон


        1. 1982-1983 онуудад Ректоратын харьяа Нийгмийн ухааны тэнхим (Тэнхмийн эрхлэгч доктор(Sc.D) профессор Д.Дагвадорж)

        2. 1983-1987 онуудад ИЭЗФ-ийн

a. Марксист-ленинист философийн тэнхим (Тэнхмийн эрхлэгч доктор (Sc.D)  профессор Д.Дагвадорж)

b. Улс төр эдийн засгийн ухааны тэнхим (Тэнхмийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Б.Чулуундорж)

       3. 1987-1992 онуудад НУТАФ -ийн

a. Философийн тэнхим (Тэнхмийн эрхлэгч доктор (Sc.D) профессор Д.Дагвадорж)

b. Улс төр эдийн засгийн ухааны тэнхим (Тэнхимийн эрхлэгч доктор (Sc.D), профессор Ц.Даваадорж)

      4. 1992-1997 онуудад ЕЭФ-ийн Нийгмийн ухааны тэнхим (Тэнхмийн эрхлэгч дэд профессор А.Энхбаатар)

       5. 1997-2000 онуудад ИСБС-ийн Нийгмийн ухааны тэнхим (Тэнхмийн эрхлэгч дэд профессор А.Энхбаатар)

      6. 2000-2002 онуудад ХУС-ийн

a. Нийгмийн халамж зүй-философийн тэнхим. Тэнхмийн эрхлэгчээр ахлах  багш Т.Амаржаргал

b. Соёл судлал-түүхийн тэнхим. Тэнхмийн эрхлэгч ахлах багш Д.Ганболд

      7. 2002-2003 онуудад ХУСургууль нь профессорын багийн системд шилжиж тэргүүлэх профессороор доктор /Sc.D/ профессор Д.Дагвадорж, доктор А.Саруул, доктор, дэд профессор А.Энхбаатар,  доктор, дэд профессор Т.Амаржаргал, доктор, дэд профессор Ш.Лувсандорж, доктор /Sc.D/ дэд профессор Я.Нямдорж, доктор Б.Долгор, доктор Ц.Эрдэнэболд, доктор Д.Мэндсайхан, доктор, дэд профессор Н.Галиймаа нар тус тус ажиллаж байлаа.

      8. Захирлаар 2003-2008 онд Ц.Эрдэнэболд, 2008.09 сараас захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Пүрэвсүрэн, 2010 оноос захирлаар Б.Пүрэвсүрэн нар ажиллаж байна.


     9. Дэд захирлаар доктор Г.Цэрэн, Т.Амаржаргал, Б.Болдмаа, Б.Пүрэвсүрэн, Б.Бат-Өлзий  нар тус тус ажиллаж байв.