Зарлал
Түүх, Аялал Жуулчлал
Түүх,
аялал жуулчлалын профессорын баг
ШУТИС-ийн
сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг улам
чанаржуулах зорилгоор нийт бүрэлдэхүүн болон харъяа сургуулиудын
хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийж профессорын багийн зохион байгуулалтанд
шилжсэн үед Хүмүүнлэгийн ухааны сургуулийн удирдлага зах зээлийн
нийгэм, даяаршилийн өнөөгийн нөхцөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь улс
орны хөгжилд үлэмж ач холбогдолтой болж байгааг харгалзан “Аялал
жуулчлалын эдийн засгийн удирдлага” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх
санаачлага гарган 2002-2003 оны хичээлийн жилд анхны элсэлт авсан
билээ.
Тус багийн дэд профессор Ш.Лувсандорж гавьяат багш цол авч бид бүгдийн бахархал боллоо.
Багийн
тэргүүлэх профессороор доктор, профессор Н.Галиймаа ажиллаж байна. Тус
мэргэжлээр 124 бакалавр, 12 магистр манай сургуулийг төгссөн бөгөөд
одоо 205 оюутан бакалавр, магистрын зэргээр суралцаж байна.