Skip to Content

Зарлал

Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье !

Философи, Улс Төр, Соёл Судлал

Философи, улс төр, соёл судлалын профессорын баг


Философи, улс төр, соёл судлалын баг нь 2009 оны 4-р сарын 1-ний өдрийн Ректорын тушаалаар “Философи, соёл судлалын баг”, “Улс төр, стратеги судлалын баг”-уудыг нэгтгэн шинээр зохион байгуулагдсан юм. Энэ баг нь ажил хөдөлмөрийн баялаг намтартай, сургалт эрдэм шинжилгээний арвин туршлагатай эрдэмтэн мэргэд, профессор багш нарын нөр их зүтгэл, ажил хөдөлмөр амьдрал ахуйгаа цогцлуулахын төлөө эрдэм номд шамдсан оюутан залуусын үе үеийнхний төлөөллийн хичээл чармайлтаар дүүрэн арвин түүхтэй бөлгөө.

2005 онд багийн зөвлөх профессор Д.Дагвадорж гавьяат багш цол авч сургуулийн түүхэнд шинэ хуудас нээсэн сайхан үйл явдал болсон юм.

Тус баг нь 1997-2002 онуудад “Нийгмийн халамж зүйн” салбарыг, 1997 оноос өнөөг хүртэл “Соёл судлал”-ын салбарыг хариуцан ажиллаж, ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон НТС-ийн оюутнуудад философи, улс төр судлал, соёл судлал, эрх зүй, гоо зүй, урлаг судлал зэрэг дээд боловсролын суурь ухааны хичээлүүд болон мэргэжлийн ангийн оюутнуудын нийгэм, хүмүүнлэгийн хичээлийг зааж байна. Тэргүүлэх профессороор доктор, дэд профессор А.Энхбаатар ажиллаж байна. 1997-2008 оны хооронд “Соёл судлал” мэргэжлээр 127 бакалавр, 37 магистр төгсгөв.