Skip to Content

Зарлал

Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье !

Хөгжлийн Тойм

Ажил хөдөлмөрийн гараа:
Анх 1959 оны 9-р сарын 1-нд МУИС-ийн Барилга инженерийн салбарын оюутнуудад ЗХУКН-ын түүхийн хичээлийг ШУТИС-ийн хүндэт профессор Д.Гарамжав агсан зааснаар манай мэргэжлийн гал голомт бадарсан юм.

Тулгын чулуу:
1982 онд ПДС бие даасан сургууль болоход МУИС-ийн Нийгмийн ухааны факультет, УТЭЗУ, ШУКО, ЗХУКН-ын түүх, МАХН-ны түүхийн мэргэжлийн хэсэг багш нарыг ПДС-ийн үндсэн багшаар томилон философийн тэнхим (эрхлэгч нь доктор (Sc.D)Д.Дагвадорж агсан) түүхийн тэнхим (эрхлэгч нь доктор (Ph.D) Г.Загд агсан) улс төр эдийн засгийн ухааны тэнхим (эрхлэгч нь доктор (Ph.D) дэд профессор Б.Чулуундорж) гэсэн 3 тэнхим, 3 кабинетийг  30-аад профессор, багш, 3 туслах ажилтантайгаар ректоратын харъяалалд байгуулав. Ийнхүү Нийгмийн Технологийн сургуулийн тулгын чулуу тавигджээ.
1992 онд ТИС-д хийсэн бүтцийн өөрчлөлтөөр УТЭЗУ-ны тэнхим татан буугдаж, түүх, философийн тэнхим “Нийгмийн ухааны тэнхим” болон нэгдэж, эрхлэгчээр дэд профессор А.Энхбаатарыг томилогджээ.

Эдүгээгийн төрх:
1997 оноос Нийгмийн халамж зүйч, 1998 онд Соёл судлаач чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь бие даасан сургууль болох үндсийг тавьжээ. 1997 оноос нийгмийн ухааны тэнхим Инженерийн суурь боловсролын сургуулийн (ИСБС) бүрэлдэхүүнд яваад 2000 оны 7-р сарын 10-ны өдрийн Ректорын 196-р тогтоолоор Хүмүүнлэгийн сургууль болж өргөжин Засгийн газрын 2001 оны 181-р тогтоолоор МУТИС-ийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болгож өөрчилсөнтэй холбогдуулж тус сургуулийг Хүмүүнлэгийн Ухааны Сургууль гэж нэрлэх болсон байна.
 Шинээр байгуулагдсан сургууль нь Нийгмийн халамж зүйч-философийн тэнхим, Соёл судлалын-түүхийн тэнхим гэсэн шинэ бүтэцтэй болсон.  Сургуулийн захирлаар дэд профессор А.Энхбаатар томилогдон, захирлын туслахаар Д.Цэцгээ ажиллаж байлаа. 2003 онд тус сургуулийн захирлаар доктор (Sc.D), профессор Ц.Эрдэнэболд томилогдож, туслах ажилтнаар С.Энхцацрал 2003-2008 онд, Д.Ариунтогос 2008 оноос туслахаар ажиллаж байлаа. 2008 .09 сараас захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Пүрэвсүрэн, 2010 оноос захирлаар Б.Пүрэвсүрэн, захирлын туслахаар Д.Эрдэнэцэцэг нар ажиллаж байна.
Нийгмийн Технологийн сургуулийн профессор багш нар нь ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь бүрэлдэхүүн сургуулиудын нийт оюутан залууст техникийн философи, улс төр судлал, монголын түүх, гоо зүй, ёс зүйн хичээл зааж, хүмүүнлэг ардчилсан үзэлтэй иргэн болгож төлөвшүүлэхэд хүчин зүтгэж байна. Одоо тус сургуульд 498 бакалавр, 23 магистр, 25 доктор оюутан суралцаж байна.