Skip to Content

Зарлал

Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье !

Оюутны спортынхон шилдгүүдээ шалгарууллаа

Монголын Оюутны Спортын Холбоо  (МОСХ) уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг бөгөөд энэ онд 18 дах удаагаа 2011 оны шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагч, сургууль хамт олныг шалгаруулах ёслолыг 12 дугаар сарын 26-ны өдөр  Спортын төв ордонд хийв.

Шилдэг оюутан эмэгтэй тамирчин: ШУТИС-ийн Математик менежментийн сургуулийн оюутан, их мастер Б.Мөнгөнтуул БНХАУ-ын Шинжинь хотноо 2011 оны 8 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар Универсиад их наадмын хөтөлбөрт анх удаа орж зохиогдсон шатрын төрөлд амжилттай оролцон  мөнгөн медаль хүртсэн амжилтаар ийнхүү 2011 оны шилдэг эмэгтэй тамирчинаар шалгарлаа.  Б.Мөнгөнтуул нь тус наадамд оролцсон 30 орны 63 эмэгтэй шатарчдаас 6,5 оноо авч ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ 9 өрөг тоглон 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдон хүчтэй их мастеруудыг ардаа орхин ийнхүү өндөр амжилт гаргасан.

     Эрэгтэй шилдэг оюутан тамирчин: ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн геодезийн 1 дүгээр дамжааны оюутан, олон улсын хэмжээний мастер Н.Баяраа Дэлхийн 26 дугаар Универсиад наадмын буудлагын спортын урт бууны багийн төрөлд  1769 оноогоор мөнгөн медаль хүртэн 2011 оны шилдэг оюутан эрэгтэй тамирчнаар тодорлоо. Тэрээр урт бууны 50 м-ийн хэвтээ байдлаас 60 сум буудах төрөлд  19 орны  57 тамирчидтай Д.Бишрэл, Д.Ганзориг нарын хамт өрсөлдөн өөрийн баг дотроо хамгийн өндөр амжилт үзүүлэн 594 оноо авч мөнгөн медальд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
 
Монгол улсын 2011 оны  “Оюутны спортыг дэмжигч шилдэг сургууль”
Монгол улсын 100 гаруй их, дээд сургууль, коллежуудаас Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хамт олон энэхүү номинацид тэргүүллээ. ШУТИС-ийн хамт олон 2011 онд үндэсний хэмжээнд зохиогдсон Монголын оюутны спортын 10 дугаар “Универсиад” их наадамд оюутан тамирчдаа амжилттай бэлтгэн бүх төрөлд оролцуулж байгууллагын нэгдсэн дүнгээр 2 дугаар байранд шалгаран, БНХАУ-ын Шинжинь хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны 26 дугаар “Универсиад” наадмын буудлага, шатрын төрөлд 2 мөнгөн медаль, аэробекийн төрөлд шагналт байранд шалгарсан амжилтыг үзүүлж, оюутан сургууль хамт олнын дунд биеийн тамир, спортын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэн, оюутны спортыг сурталчилан хөгжүүлэхэд ихээхэн зүтгэл гарган ажилласан амжилтаараа ийнхүү шалгарсан байна. Шагналыг тус сургуулийн ректор, профессор Б.Дамдинсүрэн, БТС-ын тэнхимын эрхлэгч С.Энхтуяа нар гардан авлаа.





БТСТэнхим