Зарлал
Нийгмийн ажлын мэргэжлийн чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутнуудын дунд ХДХВ, ДОХ-ын халдвартай амьдарч байгаа хүмүүст чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээ өнөөгийн байдал, орчин үеийн чиг хандлагыг тодруулахад чиглэгдсэн
ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болон хүний эрхийн өдрийн үйл ажиллагааны хүрээнд НТС-ийн Нийгмийн ажлын профессорын баг, Шинэ өөдрөг амьдрал ТББ байгууллагатай хамтран “Залуус ба ДОХ-гүй ирээдүй” сэдэвт сургалтыг 2011 оны 12-р сарын 26-ний өдөр амжилттай зохион байгууллаа.Тус сургалтанд ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль, Хөдөлмөрийн дээд сургууль, Идэр дээд сургууль, Нийгмийн ухааны дээд сургуулийн нийгмийн ажлын мэргэжлийн 3-4 курсын оюутан болон багш нар нийт 30 гаруй хүмүүс идэвхитэй оролцлон сертификат гардан авлаа.
Монголд ХДХВ, ДОХ-ын халдвартай амьдарч байгаа хүмүүсийн өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн ялгаварлан гадуурхалт, сөрөг хандлагуудын талаархи мэдлэг, мэдээлэл өгч тэдгээр хүмүүстэй ажиллах нийгмийн ажлын онцлог, тэдгээр хүмүүст нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ёс зүй, төрийн бодлого, орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой сургалт болж өнгөрсөн болно.



