Skip to Content

Зарлал

Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье !

“МИГРАЦИ БА НЭР, ТОМЪЁО” Workshop

ШУТИС-ийн НТС 2012 оны 11 сарын 19-нд “МИГРАЦИ БА НЭР, ТОМЪЁО”  сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж Migration, Migration of workers, Emigration, Immigration, Labour migration, Movement, Diaspora, Refugee, Population transfer, Impelled migration, assimilation, adaptation, diffusion, identification, migrant, transfer гэсэн нэр, томьёонуудын утга агуулгыг тодорхой болгох, гадаад хэлнээс орчуулахад үг, утгын алдааг багасгах, цаашид хууль эрх зүй болон бусад албан бичигт тогтсон байдлаар хэрэглэж  хэвших  зорилго тавьсан болно. 

Уг хэлэцүүлэгт МУИС-ын МХССС-ийн захирал МУ-ын гавьяат багш доктор профессор Ж. Баянсан, Хэл шинжлэлийн хүрээлэнгийн ЭНБД доктор/Ph.D/ Э. Пүрэвжав, ЭША доктор/Ph.D/ Г. Гэрэлмаа, ГИХАЭГ-ын дэд дарга доктор/Ph.D/ Х. Гэрэлчулуун, ШУТИС-ын ГХБС-ын ахлах багш С. Оюунгэрэл, доктор/Ph.D/ Ч. Оюунгэрэл болон НТС-ийн профессор, багш нар оролцон дээрх нэр томьёонуудыг цаашид Монгол хэлнээ хэрхэн хөрвүүлэн ашиглаж хэвших талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд дээрхи томьёоны цөм болох ‘Migration’ –ийг “шилжих хөдөлгөөн” гэж нэрлэж хэрэглэхээр зөвшилцсөн болно.